Үйлчилгээ

Бид танд хууль зүйн дараах чиглэлүүдээр цогц үйлчилгээ үзүүлэх болно.

Иргэний эрх зүй

  • ✓Хөдөлмөр: Ажлаас үндэслэлгүй халагдсан, цалин хөлсний маргаан, хөдөлмөрийн чадвар алдалт, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэмж, хохирол гаргуулах.
  • ✓Гэр бүл: Гэрлэлт цуцлалт, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийн маргаан.
  • ✓Гэрээ: Орон сууц захиалга, худалдах худалдан авах, ажил гүйцэтгэх, иргэд хоорондын болон ББСБ-ын зээлийн гэрээний маргаан

Эрүүгийн эрх зүй

  • ✓Залилах: Кибер болон эд хөрөнгийн залиланд өртсөн хохирогч төлөөлөх.
  • ✓Эрүүл мэнд: Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн өмгөөлөл.
  • ✓Өмчлөх эрх: Эд хөрөнгөд хохирол учирсан хэргийн өмгөөлөл.
  • ✓Хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хуулийн хамгаалалт.
  • ✓Замын хөдөлгөөний аюулгүй байдал: Замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хэргийн өмгөөлөл.
  • ✓Авлига, албан тушаал: Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хуулийн хамгаалалт.

Захиргааны эрх зүй

  • ✓Газар: Газар эзэмших, өмчлөх эрхийн маргаан, хууль бус захирамж.
  • ✓Татвар: Бүх төрлийн татвартай холбоотой маргаан.
  • ✓Тендер: Төрийн худалдан авалт, тендерийн явц дахь эрх зүйн хяналт.
  • ✓Хөдөлмөр: Эрхийн болон сонирхлын маргаан.

Аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээ

  • ✓Хөдөлмөрийн гэрээ: Хуульд нийцүүлэн төрөлжүүлэн боловсруулах.
  • ✓Хөдөлмөрийн дотоод журам: аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зорилгоор хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн боловсруулалт хийх
  • ✓Тушаалын төсөл: Байгууллагын онцлогт тохируулан бүх төрлийн тушаалын төсөл хуульд нийцүүлэн боловсруулах.
  • ✓Гэрээ: Харилцагч нартай байгуулдаг гэрээ хэлцэлтэй холбоотой загвар төсөл боловсруулах, хянах
  • ✓Татвар: Татварын эрх зүйн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх
  • ✓Сургалт: Хууль эрх зүйн чиглэлээр захиалгат сургалт зохион байгуулах